2012/01/09

"Мартагдашгүй намар-2" нээлтээ хийнэ

Өнгөрсөн оны 11 сард нээлтээ хийнэ гэж байсан "Universe Best Songs-2011" тэмцээний шилдэг оролцогчдын дүрийг нь бүтээсэн "Мартагдашгүй намар-2" киноны нээлт ирэх 10-аас нээлтээ хийхээр зэхэж байна.

"Universe Best Songs" тэмцээний шилдэгүүдийн оролцон өмнөх "Мама миа", "Зүрхэнд гэрэлтэх од" гэсэн кинонуудыг залуу найруулагч Б.Чингүүн найруулж байсан бол "Мартагдашгүй намар-2" киног Х.Дамдин найруулагчийн охин Д.Отгонзаяа найруулсан ажээ.

Уг кино нь мэдээж мюзикл хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд "Мартагдашгүй намар" киноны 30 жилийн ойд зориулагдан бүтээгдэж байгаа юм. Ямартай шинээр хийсэн кино нь "Мартагдашгүй намар" киноны үргэлжлэл түүхийг өгүүлэхгүй гэдгийг кино бүтээгдчид мэдэгджээ.

Мартагдашгүй намар 2 киноны дуу