2012/01/05

Кино урлаг дахь шилдэг 10 “Доктор”

"Доктор" энэ үгийг бид монгол хэлнээ хөрвүүлэхдээ "эмч" гэсэн утгаар буулгаж энэ утгаар нь ойлгосоор ирсэн. Харин кино урлагт хэрэглэгдсэн "Doctor", "Dr" буюу "Доктор" бол өөр өөр мэргэжил, чадварыг илэрхийлдэг байна. Ингээд та бүхэнд киноны шилдэг 10 "доктор"-ын дүрийг танилцуулж байна.

10. "Sherlock Holmes"-киноны доктор Watson
Найруулагч Guy Ritchie-ын "Sherlock Holmes" киноны Dr.Watson. Жүжигчин Jude Law энэ дүрийг гайхалтай сайн бүтээсэн. Энэ эмч эмчлэхээс илүү хүүр шинжээч, байлдагч, мөрдөгчийн үүргийг илүү гүйцэтгэдэг. Нэг үгээр үйл явдлын газар дээр нь ажилладаг задлангийн эмч.

9. Доктор Rango
Энэ нэрийг сонсоод 2011 онд гарч жүжигчин Johnny Depp-ын дуу оруулсан Rango анимешин кино санаанд тань буусан гэж найдаж байна. Яагаад Rango-г доктор гэж дуудах болсон нь сонин. Тэр бол бие махбодийн бус нийгмийн "эмч". Харин түүний бичдэг жор бол "итгэл".

8. "Spider-Man 2” киноны доктор Otto Octavius
2004 онд гарсан Spider-Man 2 киноны эсрэг талын дүр Otto Octavius. Түүнийг гоц ухаант инженер гэж тодорхойлж болно. Otto Octavius-ын IQ 200 онооноос буурахгүй. Харамсалтай нь оюун ухааны энэ өндөр хөгжлийг буруу зүйлд ашигласан нь тоогүй.

7. "Star Trek" цуврал киноны доктор McCoy
1966 оноос түүх нь эхлэх энэ кино АНУ-ын телевизийн цуврал кинонуудын дундаас ихээхэн нэрд гарч чадсан юм. Тийм ч учраас өдгөө 40 жилийн нүүр үзэж байгаа болов уу. "Star Trek" киног 2009 онд нэрт найруулагч J.J. Abrams бүрэн хэмжээний кино болгон гаргасан байдаг.

6. "Watchmen" киноны доктор Manhattan
2009 оны "Watchmen" ("Хамгаалагчид") киноны доктор Manhattan. Тэр бол хүн төрөлхтний хувьд хагас бурхан. Ангараг гараг дээр байшин барьж, нэг цаг хугацаанд 3 газар оршиж чадах түүнд үхсэн хүнийг амьдруулах нь тийм ч хэцүү биш.

5. "Marathon Man" киноны доктор Christian Szell
1976 онд гарсан "Marathon Man" гэсэн thriller төрлийн киноны доктор Кристиан Зелль. Энэ кинонд гол дүрийг нэрт жүжигчин Dustin Hoffman бүтээсэн байдаг. Доктор Кристиан Зелль дайны жилүүдэд нацист үзэл баримтлалтай хүн байлаа. Харин дараа нь өөрчлөгдсөн. Нацист хүн дайны дараа шүдний эмч болсон гэвэл та нарт юу төсөөлөгдөж байна?

4. "Austin Powers: International Man of Mystery" киноны доктор Evil
1997 онд бүтээгдсэн comedy, crime төрлийн энэ кинонд халзан, том нүдтэй, чигчий хуруундаа зүүсэн том титэмт бөгжтэй докторын дүрийг канадын жүжигчин Mike Myers гаргасан байна. Энэ жүжигчнийг бид Shrek-ын дүрд дуу оруулдаг гэдгээр нь сайн мэдэх юм. Доктор Evil бол эрүүл сэтгэлгээтэй биш нэгэн. Тэрээр ямар нэгэн төхөөрөмжийг өөрийнхөө нэрлэж заншсан. Лазерийн гэрлийг хүртэл Ла-Zеr гэж нэрлэн бөгжиндөө хэлж байсан удаатай.

3. "The Silence of the Lambs" киноны доктор Hannibal Lecter
1991 онд бүтээгдсэн "The Silence of the Lambs" (Хурга майлахаа болино) киноны Hannibal Lecter-ын дүрийг Anthony Hopkins бүтээсэн бөгөөд түүний бүтээсэн шилдэг дүрүүдийн нэгд зүй ёсоор ордог. Урдаа байгаа тавган дээр хүний элэг тавьчихсан, өөр лүү чинь жуумалзан инээмсэглэх сэтгэл судлаач доктор. Түүнийг юу ийм сонголт хийхэд хүргэсэн юм бол? Хариулт нь уг киноны тайлал ч байж болно. 

2. "Back to the Future" киноны доктор Emmett Brown
1985 онд бүтээгдсэн "Back to the Future" (Ирээдүйрүү буцсан нь) киноны шинийг сэтгэгч, цаг хугацаагаар аялагч галзуу ч гэмээр доктор Emmett Brown. Тэрээр цаг хугацаагаар аялаж чадсан алдартай нэгэн. Харин энэ киног доктор Эйнштейн үзсэн бол нэгийг хэлэх байсан биз ээ.

1. "Indiana" хочит бага Henry Jones
Кинонд амилсан хамгийн алдартай доктор бол яах аргагүй нэрт найруулагч Steven Spielberg-ын бүтээсэн Indiana Jones цувралын адал явдлыг өрнүүлэгч доктор бага Henry Jones. Уг дүрийг жүжигчин Harrison Ford бүтээсэн байдаг. Харин түүнийг хараад Indiana Jones байна гэж хардаг. Түүнийг хүн бүр танина. Тэрээр хүүхнүүдийг уйлуулна, хайлуулна. Харин өрсөлдөгчөө молигодно, хашраана. Дугуйнаас нисэх онгоц хүртлэх бүхэл төрлийн механик эд, машиныг хөдөлгөж чадна. Бурханаас адислагдсан нэг учир хэзээ ч ямар ч бууны суманд үл өртөх нэгэн.