2011/12/27

"Богд Хаан" УСК Trailer

Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулж "Богд хаан" киног бүтээсэн бөгөөд үндэсний эрх чөлөөний өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийхээр мэдээллэж байсан. Уг киног үндэсний кино урлагийн академи санаачлан 2 жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд зураг авалтад нийт 60 гаруй уран бүтээлчид ажилласан байна.

Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр бичиж, ерөнхий найруулагчаар нь Бямбаагийн Батбаяр, ерөнхий зураглаачаар Зундуй, Ганхуяг, ерөнхий зураачаар Одонгийн Нямдаваа нар ажилласан бол хөгжмийн зохиолчоор нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилласан байна.