2011/12/13

Д.Отгонжаргал - Хүний хайлан (Нар сарны зааг OST)

Төмрийн заводын ажилчдын цалин болох 25 мянган төгрөгийг авч явсан хоёр хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг 1957 онд гарч, цагдаагийн залуухан ажилтан Ц.Жамьянсэнгээ 25 жилийн дараа уг хэргийг илрүүлсэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн "Нар сарны зааг" нэртэй кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Уг киноны зохиолыг монголын богино өгүүллэгийн нэрт мастер, Төрийн шагналт зохиолч Д.Норов бичиж  киноны найруулагчаар “Уулын төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот” зэрэг киногоороо олонд танил болсон найруулагч СТА О.Бат-Өлзий ажиллажээ. Харин киноны хөгжмийг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичиж киноны гол баатарт зориулан дуу бүтээсэн бөгөөд “Хүний хайлан” хэмээх энэхүү дууг залуу дуучин Д.Отгонжаргал дуулсныг та бүхэнд хүргэж байна.

Дашрамд сонирхуулахад энэхүү дууг дуулсан залуу дуучин Д.Отгонжаргал "Домогт Ану хатан" жүжгийн зохиолоор сэдэвлэн бүтээж буй кинонд гол дүр болох Ану хатны дүрд тоглож байгаа билээ.