2011/12/19

Oldboy-д Clive Owen тохирох болов уу

Солонгосын найруулагч Chan-wook Park-ын найруулж 2003 онд гаргасан "Oldboy" кино Каннын кино наадмаас Гранпри хүртэж байсан байдаг. Энэ кино тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан бүтээл болж байсан бөгөөд солонгосын шинэ цагийн кино урлагийг дэлхийн хэмжээнд таниулахад ихээхэн түлхэц болсон кино гэж хэлж болно.

Гадаадад хийгдсэн сайн кинонуудыг арилжааны зорилгоор Hollywood-д дахин хийдгийг (remake) бид мэднэ. Тэгвэл уг киног 2012 онд багтаан хийхээр төсөл эхлүүлээд байгаа. Найруулагчаар томоохон найруулагчид яригдаж байсан хэдий баримтад киноны төрөл дээр чамгүй туршлагатай Spike Lee найруулахаар болсон байна.


Харин киноны гол дүрд хэнийг тоглуулах тал дээр ид яригдаж эхлээд байна. Нэн тэргүүний сонголтонд Clive Owen тодроод байгаа юм. Жүжигчин Clive Owen 15 жил учир шалтгаангүй хоригдсон өс хонзонгоор дүүрэн эрийн дүрд тохирох  болов уу?