2011/12/13

Luc Besson-ы кинонд Angelina Jolie

Адал явдалт, триллер киноны төрөлд өөрийн гэсэн өвөрмөц шинж төрхийг илтгэсэн гайхалтай бүтээл бүтээдгээрээ алдартай Францын нэрт кино найруулагч Luc Besson /Léon,Taken/ тун удахгүй өөрийн ээлжит нэгэн кино төслийн ажилдаа орохоор болсон байна. Энэхүү шинэ төслийг Universal кино компанийн санхүүжүүлж байгаа бөгөөд киноны гол дүрүүдэд жүжигчин Angelina Jolie тоглох талаар мэдээлэл гарсан байна. Кино төслийн зураг авалт ирэх 4 сард европт эхлэх бөгөөд Luc Besson киноныхоо зохиолыг өөрөө бичиж байгаа ажээ.