2011/12/20

James Bond-ын продюсерууд Daniel Craig ахиад 5 удаа Bond байхыг хүсэж байна

Дөнгөж өнгөрсөн сард James Bond-ын дараагийн ангийн нэр Skyfall нэртэй болох нь тодорхой болж хэвлэл мэдээллээр цацагдсан билээ. Мэдээж энэ ангид өмнөх ангиудад тоглосон Daniel Craig тоглож нууц ажилтны дүрийг бүтээх юм. Тэрээр өдгөө 43 настай 2006 онд Casino Royale, 2008 онд Quantum of Solace гэсэн ангиудад тоглосон юм. Энэ удаагийн Skyfall-д тоглосоноор тэрээр 3 дахь удаагаа Bond-ын дүрийг бүтээх юм.

Түүний энэ түүх цааш дахин үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь James Bond киноны продюсер Michael G Wilson хэлэхдээ:
Кино цаашид хол явах болно. Би Daniel-г алдарт Roger-ын амжилтыг давж 8н ангид харахдаа баяртай байх болно
гэсэн байна. 

Алдарь Roger Moore бол 1973-1985 оны хооронд 12 жилийн хугацаанд нийт 7 удаа James Bond-ын дүрийг бүтээсэн байдгаараа энэ кинонд хамгийн олон удаа гол дүр бүтээсэн хүнээр нэрлэгддэг юм. Түүний араас Sean Connery 5 удаагийн дүр бүтээлттэйгээрээ ордог.