2011/12/26

iTunes дээр "The Dark Knight Rises" киноны trailer амжилт эвдлээ

Өнгөрсөн 7 хоногт найруулагч Christopher Nolan-ны бүтээж буй The Dark Knight Rises киноны анхны trailer гарсанг манай кино сонирхогчид мэдэж байгаа байх аа. Warner Bros-ын мэдээллэснээр уг киноны trailer Apple-ын iTunes дээр гарсан даруйдаа 24 цагийн дотор 12.5 сая удаа татагдаж өнгөрсөн 10-р сард гарсан The Avengers-ын амжилтыг эвдсэн байна.

Кино сонирхогчид ч The Dark Knight Rises-ыг тэсэн ядан хүлээж байгаа нь ч мэдэгдэж байна даа. Кино ирэх 7-р сарын 20-нд нээлтээ хийх юм.

The Dark Knight Rises киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.