2011/12/21

"The Hobbit" киноны анхны Trailer, Poster гарлаа

Өглөөхөн бид facebook-ээрээ дамжуулан The Hobbit киноны анхны trailer гарах гэж байгаа тухай товч мэдээлэл хүргэсэн. Амалсан ёсоороо Trailer-ыг гарсан даруйд нь хүргэж байна. Өнгөрсөн 19-ны өдөр The Lord of the Rings киноны анхна анги гарсаны 10 жилийн ой болсон. Өдгөө LOTR -ын сая сая фенүүд "The Hobbit" киног тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.

"The Hobbit" киног LOTR-ыг найруулж байсан Peter Jackson найруулж байгаа нь таатай мэдээ болоод байгаа. Уг кинонд Cate Blanchett, Hugo Weaving, Elijah Wood, Orlando Bloom, Andy Serkis, Luke Evans, Benedict Cumberbatch, Evangeline Lilly, Stephen Fry гэсэн шилдэг жүжигчид одууд тоглож байна.

The Hobbit-ын эхний хэсэг болох The Hobbit: An Unexpected Journey удахгүй айлчлан ирэх гэж буй 2012 оны  12 сарын 14 нд дэлхий даяар нээлтээ хийх юм.

Ингээд Bilbo Baggins-ын аялалын эхлэлийг сонирхоцгооё.


Ямартай ч бид энэ кинонаас хөгжилтэй, баатарлаг бас гайхалтай зүйлсийг хүлээж байна. Дээрх trailer-аас кино багийнхан киноны дуугаа аль хэдийн oscar-д сойхоор зэхсэн бaйна гэж таамаглаж байна. Ирэх жилийн өдийд бид энэкиноны чансааг мэдрээд сууж байх нь байна шүү дээ.

The Hobbit киноны талаарх бусад мэдээллийг эндээс аваарай.