2011/12/13

G.I. Joe: Retaliation анхны трэйлер

G.I. Joe киноны ээлжит анги болох G.I. Joe: Retaliation киноны анхны трэйлер гарсан байна. Энэ ангийн хувьд өмнөх ангиас маш олон онцлог давуу талтай бөгөөд үүний нэг нь яалтчгүй кино баг бүхэлдээ өөрчлөгдсөн явдал юм. Шинэ ангийн найруулагчаар Step Up киногооор үзэгчдэд танил болсон найруулагч Jon Chu ажиллаж байгаа бөгөөд жүжигчдийн багийн хувьд Dwayne Johnson, Channing Tatum, Adrianne Palicki, D.J. Cotrona, Bruce Willis тэргүүтэй жүжигчид киноны голлох дүрүүдэд тоглож байгаа юм байна.

Киноны үйл явдлын хувьд  өмнөх анги дээр өөрсдийн бүх хүчээ устгуулсан Zartan, Storm Shadow, Firefly тэргүүтэй террористууд хүчээ хуримтлуулан дахин гарч ирнэ. Тэдний бай энэ удаад хүчтэй зэвсэглэл технологиос илүүтэйгээр АНУ-н ерөнхийлөгчийн ордон байх болно. Харин тэднийг  G.I. Joe-н шинэхэн баг зогсоох дамжиггүй. Хэрхэн яаж зогсоохыг ирэх 6 сарын 29-нд үзээрэй.