2011/12/20

Шинэхэн трайлерууд: The Dark Knight Rises, Wrath of the Titans, Prometheus

Christopher Nolan -ны бүтээж буй The Dark Knight Rises киноны трайлер цацагдлаа. Харанхуйн хүлэг баатар кинотай адил хэмжээний чансаатай бүтээл болно гэж кино сонирхогчдын зүгээс ихээхэн найдлага тавьж байгаа энэхүү бүтээлд Christian Bale, Anne Hathaway, Tom Hardy, Joseph Gordon-Levitt, Marion Cotillard, Gary Oldman, Morgan Freeman, Michael Caine гэсэн одууд тоглож байна. The Dark Knight Rises ирэх 2012 оны 7-р сарын 20-нд нээлтээ хийх юм.
 
The Dark Knight Rises


Ирэх оны бас нэгэн сонирхолтой кино болох Wrath of the Titans киноны трайлер мөн онлайн боллоо. Уг кино 2010 онд нээлтээ хийсэн Clash of the Titans киноны үргэлжлэл. Харин Clash of the Titans нь 1981 оны Clash of the Titans киноны remake кино юм. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн Clash of the Titans кино нээлтээ хийхээсээ өмнө үзэгчдийн сонирхолыг ихэд татаж байсан боловч киноны амжилт тийм ч их байж чадаагүй. Тэгвэл ирэх 2012 оны 3-р сарын 30 -нд нээлтээ хийх Wrath of the Titans хэр болохыг хүлээж байя.

Wrath of the Titans


Найруулагч Ridpey Scott-ын шинэжлэх ухааны зөгнөлт Prometheus киноны трайлер өнгөрсөн 4 дэх өдөр гарлаа. Бүхэл бүтэн 30 секунтын урттай энэхүү танилцуулга нь trailer гэхээсээ илүү preview хэмжээний болсон байна. Зөвхөн Alien-ны фенүүдэд гэсэн тодотголтой Prometheus кинонд Noomi Rapace, Michael Fassbender, Charlize Theron, Idris Elba, Guy Pearce гэсэн одод тоглож байна. Ирэх оны  6-р сарын 8-д нээлтээ хийнэ.

Prometheus