2011/12/26

Box office top10: 20111226 Mission:Impossible - Ghost Protocol

1. Mission:Impossible - Ghost Protocol: Өнгөрөгч 7 хоногт: $26.5 сая, нийт: $58.9 сая
2. Sherlock Holmes: A Game of Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $17.8 сая, нийт: $76.5 сая
3. Alvin and the Chipmunks: Chip-Wrecked: Өнгөрөгч 7 хоногт: $13.3 сая, нийт: $50.2 сая
4. The Girl with the Dragon Tattoo: Өнгөрөгч 7 хоногт: $13 сая, нийт: $13 сая
5. The Adventures of Tintin: Өнгөрөгч 7 хоногт: $9.1 сая, нийт: $9.1 сая

6. We Bought a Zoo: Өнгөрөгч 7 хоногт: $7.8 сая, нийт: $7.8 сая
7. New Year's Eve: Өнгөрөгч 7 хоногт: $3 сая, нийт: $32.3 сая
8. Arthur Christmas: Өнгөрөгч 7 хоногт: $2.7 сая, нийт: $44.1 сая
9. Hugo: Өнгөрөгч 7 хоногт: $2 сая, нийт: $43.6 сая
10. The Muppets: Өнгөрөгч 7 хоногт: $2 сая, нийт: $75.5 сая

Өмнөх 7 хоногт нээлтээ хийж эхний хоёрт орж байсан Биелэгдэшгүй даалгавар энэ 7 хоногийн жагсаалтыг тэргүүллээ. Харин шинээр 3н кино орж ирсэн байна. Зургаан 7 хоногийн турш эхний 10т орж байсан алдарт The Twilight Saga: Breaking Dawn - Part1 нийт 270 сая ам.долларын ашиг орлоготойгоор энэ 7 хоногоос эхний жагсаалтын байруудаас бууж байна.

The Girl with the Dragon Tattoo: Швэйдын зохиолч, сэтгүүлч Stig Larsson-ны алдарт гурамсан романаас сэдэвлэн бүтээсэн драм, триллер төрлийн кино. Луугийн шивээст охин кинонд Daniel Craig, Rooney Mara нар гол дүрүүдийг нь бүтээж найруулагчаар David Fincher ажилласан байна. Хувийн мөрдөгч, сэтгүүлч Mikael Blomkvist (Daniel Craig) хохирогчдын гэр бүлийн захиалгын дагуу ээдрээт хэргийн араас орно.
update: 40 гаруй жилийн өмнөх хэргийн мөрдөх явцад Mikael Blomkvist луугийн шивээст охин Lisbeth Salander (Rooney Mara)-той холбогдох болно.

The Adventures of Tintin: Алдарт найруулагч Steven Spielberg болон Peter Jackson нарын хослол. Европын хамгийн алдартай, адал явдалтай комик ийнхүү кино болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж сонирхоно уу.

We Bought a Zoo: Жүжигчин Matt Damon, Scarlett Johansson найрын гол дүрийг нь бүтээж Cameron Crowe найруулсан гэр бүлийн сэдэвтэй кино байна. Өмнөд California-ын залуухан гэр бүл өөрсдийн амьтдын хүрээлэнг дахин босгохоор хөдөөг зорьж очиж буй тухай өгүүлнэ.

Мөн өнгөрсөн 7 хоногт жүжигчин Angelina Jolia-ын найруулагчаар нь ажилласан анхны бүтээл болох The Land of Blood and Honey кино нээлтээ хийсэн юм.