2011/12/19

Box office top10: 20111219 Sherlock Holmes: A Game of Shadows

1. Sherlock Holmes: A Game of Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $40 сая, нийт: $40 сая
2. Alvin and the Chipmunks: Chip-Wrecked: Өнгөрөгч 7 хоногт: $23.5 сая, нийт: $23.5 сая
3. Mission:Impossible - Ghost Protocol: Өнгөрөгч 7 хоногт: $13 сая, нийт: $13 сая
4. New Year's Eve: Өнгөрөгч 7 хоногт: $7.42 сая, нийт: $24.8 сая
5. The Sitter: Өнгөрөгч 7 хоногт: $4.4 сая, нийт: $17.2 сая


6. The Twilight Saga: Breaking Dawn: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $266 сая
7. Young Adult: Өнгөрөгч 7 хоногт: $3.65 сая, нийт: $4.09 сая
8. Hugo: Өнгөрөгч 7 хоногт: $3.62 сая, нийт: $39.1 сая
9. Arthur Christmas: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $38.5 сая
10. The Muppets: Өнгөрөгч 7 хоногт: $3.5 сая, нийт: $70.9 сая

Өнгөрөгч 7 хоногт кинонуудын удаах ангиуд шинээр орж ирж тэргүүллээ. 

Sherlock Holmes: A Game of Shadows: Алдарт мөрдөгч Sherlock Holmes-ын түүх үргэлжилж байна. Энэ удаад мөрдөгч Sherlock Holmes, доктор Watson нар өөрсдийн эвлэршгүй дайсан профессор Moriarty-г буулгаж авахаар хүчээ нэгтгэж байгаа тухай харуулах аж. Найруулагч Guy Ritchie найруулсан 2009 оны бүтээлийн үргэлжлэл ийнхүү нээлтээ хийсэн даруйдаа амжилттай борлогдлоо. Жүжигчин Robert Downey Jr, Jude Law нар мөн дахин дүр бүтээсэн бол киноны хөгжим дээр алдарт хөгжмийн зохиолч Hans Zimmer ажилласан байна.

Alvin and the Chipmunks: Chip-Wrecked: Дуулдаг жирхнүүдийн хөгжилтэй түүх. 2007 онд Tim Hill -ын найруулсан хөгжөөнт кино 2009 онд Betty Thomas найруулж үргэлжлүүлж байсан. Харин энэ удаад Mike Mitchell (Shrek Forever After) найруулсан байна. Кинонд Chipmunks, Chipettes нарын онгоц элсэрхэг арал дээр сүйрч тэдний аав бас эзэн болох Dave Seville хайж байгаагаар кино үргэлжлэх болно.

Mission Impossible: Ghost Protocol:  Жүжигчин Tom Cruise-ын биелэгдэшгүй даалгаварыг хэрхэн биелүүлэхийн дахин харах болно. Энэ удаад оросын кремелийг хорлон сүйтгэхээр зэхсэн бөмбөгний учрыг Ethan Hun болон түүний шинэ баг олох болно. Ghost protocol-ын найруулагчаар ихэнхдээ аnimation дээр ажилладаг Brad Bird (Ratatouille) ажилласан байна.

Young Adult: Жүжигчин Charlize Theron -ын Hancock дээр бүтээсэн дүрээс нь хойших томхон дүр болж байна. Найруулагч Jason Reitman (Up in the Air) бүтээсэн Young Adult кинонд  төрөлх жижиг Minnesota -даа салалтаасаа болж дөнгөж эргэн ирсэн зохиолч эмэгтэй хуучин салсан найз залуутайгаа эргэж холбоо тогтоож байгаагаар кино үргэлжлэх юм.