2011/12/13

"Хөх толбот хүмүүс" МУСК-н нээлт төрийн ордонд болно

“DOZ” энтертайнментийн дэлгэцийн бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “Escape Landowski cinema d’art et d’essai” театрт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэхүү кино ирэх нэгдүгээр сарын 6-нд эх орондоо албан ёсоор нээлтээ хийхээр болсон байна. Киног шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулан Төрийн ордонд нээхээр болсон бөгөөд үүний дараагаар “Тэнгис”, “Өргөө” кино театруудад гаргах аж. Уг кинонд Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олны танил болсон жүжигчин Т.Эрдэнэбаяр, “Авьяаслаг хятадууд” шоунд оролцсон өмнөд хөршийг шуугиулсан өвөрмонгол хүү Сунам-Уудам нар тогложээ. Олон орны жүжигчид тоглосон, мөн олон улсад зураг авсан гэдгээрээ “Хөх толбот хүмүүс” кино нэлээд өвөрмөц болсон гэнэ.