2011/12/15

Эрлийн эхлэл төгсгөл рүү хөтөлнө

Эрлийн эхлэл төгсгөл рүү хөтөлнө. Энэ бол кино сонирхогчдын чих тавин хүлээж буй найруулагч Ridley Scott"Prometheus" киног илэрхийлэх үгс. Энэ киног ихэнх кино судлаачид 2012 онд жинхэнэ шуугиан тарьж чадах кино гэж нэрлээд байгаа. Ингэж тодорхойлох хэд хэдэн шалтгаан байгаагийн хамгийн оновчтой гэж хэлж болохуйц зүйлсүүд бол энэ киноны уг зохиол нь Alien-с өмнө яригдаж байсан зохиол, дээрээс нь киноны дүрүүдэд шинээр төрөн гарч ирж байгаа хамгийн чадварлаг жүжигчид дүр бүтээж байгаа явдал юм. Ингээд та бүхэнд кино багийнхны зүгээс албан ёсоор гаргасан анхны постерыг хүргэж байна. Кино ирэх оны 6 сарын 8-нд дэлгэцнээ гарна. 3D-р дэлгэцнээ гаргах төлөвлөгөөтэй гэж яригдаж байгаа ч энэ талын яриа сүүлийн үед бүрхэг болоод байгаа. Найруулагчийн зүгээс эхний зураг авалтуудыг хийсний дараагаар энэ технологи дэмий зүйл гэж тодорхойлсон. Ингэхээр энэ кино 3D-р гарна гэдэг нь худлаа болж байх шиг байна. Үүнээс гадна Fox киноны компани зураг авалт дууссаны дараагаар кинонд ерөнхий үнэлэлт дүгнэлт хийж киног R ангилал руу чирж одох магадлалтай зарим нэг киноны хэсгүүдийг танах талаар найруулагчтай яриа өрнүүлсэн байна. Гэхдээ найруулагчийн зүгээс энэ ярианд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.