2011/12/13

AFI энэ оны шилдгүүдийг нэрлэлээ

Америкын кино урлагийн их сургуулийн зүгээс жил бүрийн оны эхэнд олгодог сургуулийнхаа нэрэмжит AFI awards-н энэ оны шилдэг кинонуудыг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтад орсон бүтээлүүд тухайн оныхоо томоохон кино наадмуудад амжилттай оролцдогоороо шагналын нэр хүнд, цар хүрээг илтгэдэг. Гэхдээ өнгөрөгч оны топ 10-т багтаж чадаагүй найруулагч Tom Hooper-н "The King Speech" кино бүх л том наадмаас шилдэг шагналуудыг авч байсан билээ. Тэгэхээр яг таг кино улирлыг энэхүү шагналаар дүгнэнэ гэхэд хэцүү юм. Ингээд энэ оны шилдгүүдийг та бүхэнд танилцуулъя.
  • Bridesmaids 
  • The Descendants 
  • The Girl with the Dragon Tattoo 
  • The Help 
  • Hugo 
  • J. Edgar
  • Midnight in Paris 
  • Moneyball 
  • The Tree of Life 
  • War Horse
Эдгээр киноноос гадна тусгай шагналыг "The Artist", "Harry Potter" цуврал хүртэхээр болсон байна.