2011/12/22

"The Adventures of Tintin" киног үзэх 3н шалтгаан

Тинтины адал явдал буюу "The Adventures of Tintin" кино өргөн дэлгэцнээ гарч эхэллээ. Белгийн  зохиолч Georges Remi бүтээсэн The Adventures of Tintin комик ном 20-р зууны европын хамгийн алдартай комик ном болж чадсан юм. Дэлхийн 50 гаруй улсын хэлнээ хөрвүүлэгдэж 200 сая ширхэгээс илүү хувь борлогдсон байдаг.

Харин энэ бүтээлд тусгагдсан баатрыг алдарт найруулагч Steven Spielberg-ын эртнээс мөрөөдөж ирсэн нь ийнхүү түүний гараар дэлгэцийн бүтээл болон мэндлэх гэж байна. Түүний бүтээж байсан Indiana Jones, E.T зэрэг гайхалтай кино нь түүний зүрх сэтгэлд хоногшиж, адал явдал өрнүүлж байсан Тинтины үйл явдлаас сэдэвлэсэн гэдэг.

The Adventures of Tintin өчигдрөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн бөгөөд шинэ жилийн кино үзвэрийн гайхалтай сонголт болж байна. Тун удахгүй blockbuster болно гэж найдаж байна.

Уг киног яагаад үзэх 3н шалтгааныг сийрүүлье.
  1. The Adventures of Tintin-ны найруулагчаар алдарт Steven Spielberg. Харин продюсераар нь алдарт Peter Jackson ажиллаж байна. Энэ хоёр гайхалтай хослолын 3 дахь хамтын бүтээл 3Dгээр төрж байна.
  2.  Дүрүүд хэдийгээр digital боловч тэдний цаана гайхалтай авъяаслаг жүжигчдын баг ажилласан. Jamie Bell, Andy Serkis, Daniel Craig, Simon Pegg г.м
  3. Киноны зохиолыг гайхалтай ухаалаг мөн хөгжилтэй Британачууд болох Stephen Moffat (Doctor Who), Edgar Wright (Hot Fuzz), Joe Cornish (Attack the Block) нар бичсэн.
Ямартай ч танд The Adventures of Tintin таалагдана гэж найдаж байна. Тун удахгүй Өргөө кино театр, Тэнгис кино театрын дэлгэцнээ ирэхээр зарлагдсан байна.