2011/12/20

Кино урлаг дахь 3D хөөсрөлийн тоо баримт

Хэдхэн жилийн өмнөөс кино урлагт 3D технологиор бүтээсэн кинонууд ихээхэн байр суурь эзлэх болсон. Энэ нь кино бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх нэлээд том түлхэцийн нэг болсонтой шууд холбоотой. Нөгөө талаар үзэгчид киног илүү ойр, илүү бодит мэдрэмжээр хүлээж авах сонирхол нь давамгайлж байгаа нь ч бий. Ямартай ч хэдхэн жилийн дотор 3D технологи кино урлагийг нэг шат илүү дэвшилтэд түвшинд гаргаж чадлаа.

Гэвч кинонд зөвхөн ашгийн төлөө 3D ашиглаж байгаа тохиолдол маш их байх болсон нь кино урлаг дахь 3D хөөсрөл гэж хэлж болохуйц байгаа юм.

Тэгвэл энэхүү 3D кинотай холбоотой хөөсрөлийн талаар сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэж байна.

  • Дэлхийн хэмжээнд 3D-ээр бүтээгдсэн 25000 гаруй кино байдаг.
  • 2011 онд 95 сая 3D төхөөрөмжүүд худалдаалагдсан.
  • 2011 оны байдлаар шилдэг 10 киноны 6 нь 3D кино.
  • 2011 онд АНУ-д 3D TV суваг 10 нээгдсэн бол 2012 онд гэхэд 25 суваг нээгдэх төлөвтэй байгаа.
  • 3D кино болон TV -ээс болж 4 хүн дутмын 1 нь толгой нь өвддөг.
  • 2008-2011 оны хооронд 160 гаруй 3D кино бүтээгдсэн.
  • Нийт TV худалдааны 9% нь 3D TV байсан боловч нийт орлогын 23% -г бүрдүүлсэн байна.
  • 2010 онд 3D кино $6.1 тэрбум ам.доллар олсон нь 2009 оны кино ашгаас 2 дахин их тоо.
  • Дэлхийн хамгийн том 3D TV үйлдвэрлэгч нь Samsung.
  • Анхны 3D кино 1922 онд "The Power of Love" нэртэй гарч байж.
  • Нацистууд өөрсдийн суртал нэвтрүүлгээ 3D -ээр хийж байсан.
  • 3D зураг авалт: 3D зураг авалт баруун зүүн гэсэн 2 камераар хийгддэг. Шууд 3D зураг авалттай кинонууд:
    • Avatar
    • Tron Legacy
    • Toy Story 3
    • The Hobbit
    • The Adventures of Tintin
  • 3D хөрвүүлэлт: 1 камераар авсан зургийг Graphics artist-ууд frame бүрийг гүн бүхий 8 давхар болгон өөрчилснөөр 3D болгодог. 3D хөрвүүлэлт хийсэн кинонууд:
    • Piranha 3D
    • Alice in Wonderland
    • Clash of Titans
    • The Last Airbender
    • Harry potter and the deathly Hallows - Part2
  • 3D Хөрвүүлэлт хийхэд 1 минут дутамд $100 мянган ам.долларын өртөг шаардагддаг.
  • 2D зурагтын борлуулалт 2010 оноос 2012 он хүртлэх хугацаанд 20%-аар буурсан бол 3D зурагтын борлуулалт 20%-аар өссөн.
  • Бүх цаг үеийн хамгийн их ашигтай ажилласан 3D кинонууд
    1. Avatar: $2.7 тэрбум (3D зураг авалт)
    2. Toy Story 3: $415 сая (3D зураг авалт)
    3. Harry Potter and Deathly Hallows - Part 2: $380 сая (3D хөрвүүлэлт)
    4. Transformers: Dark of the Moon: $352 сая (хагас 3D зураг авалт, хагас 3D хөрвүүлэлт)
    5. Alice in Wonderland: $334 сая (3D хөрвүүлэлт)
    6. Up: $293 сая (3D зураг авалт)
    7. Despicable Me: $251 сая (3D зураг авалт)
    8. Pirates of the CarivveanL On Stranger Tides: $241 сая (3D зураг авалт)
    9. Shrek Forever After: $238 сая (3D зураг авалт)
    10. How to Train Your Dragon: $217 сая (3D зураг авалт)
  • Boxoffice дээр Avatar киноны үзвэрийн тасалбарын 71% нь 3D тасалбар байсан. Харин Harry Potter and Deathly Hallows - Part 2 киноны үзвэрийн тасалбарын 43% нь 3D тасалбар байсан.
  • 3D киноны эргэн сэргэлт 30 жилийн давтамжтай. 1920 онд эхлэл, 1950 он алтан үе, 1980 он сэргэлт, 2010 шинэ хандлагын үе гэж тодорхойлж болно.