2011/12/14

Холливудын 2011 оны "Хар жагсаалт" гарчээ


"Хар жагсаалт" гэдэг нь кино болж чадаагүй зохиолуудыг хэлдэг юм. Холливуд 2004 оноос хойш энэхүү "Хар жагсаалт"-ыг гаргах болсон. Энэ жил 300 гаран кино зохиолоос 73 нь "сонирхолтой" гэж үзэн жагсаалтанд оруулсан аж. Та бүхэнд энэ жалсаалтын эхний аравт багтсан бүтээлийг танилцуулж байна.



  1. "The Imitation Game". Зохиогч нь Грем Мур. Энэ зохиол Их Британийн код тайлагч Алан Трьюрингийн амьдралд дээр үндэслэсэн. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед Германы алдарт "Энигма" нууцлалыг тайлж чадсан нэгэн юм. Энэ бүтээл кино болвол гол дүрд нь Леонардо Де Каприо тоглохыг хүсэж байгаа гэнэ.
  2. "When the Street Lights Go On". Крис Хаттон, Эдди О’Киф нарын бүтээл. Зохиол 1980-аад оны эхэн үед нэг жижиг хотод сургуулийн багш, сурагчид зэрлэгээр хөнөөгдсөн байдалтайгаар эхэлдэг.
  3. "Chewie". Эван Суссер болон Ван Робишо нарын бичсэн өөр нэгэн "Ододын дайн" гэж ойлгож болно.
  4. "The Outsider". Эндрю Болдуины бүтээл. Кино зохиол нь дэлхийн 2-р дайны дараах Япон улсд өрнөнө. Америк хал цэрэг якузагийн толгойлогч болж буй талаар өгүүлдэг.
  5. "Father Daughter Time: A Tale of Armed Robbery and Eskimo Kisses". 11 настай охины хамт гурван ч банк дээрэмдээд амжсан залуугийн тухай Мэттью Олдрич кино зохиол бичсэн байна. Кинонд эцгийн дүр бүтээх сонирхол мөн туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэх хүсэл Мэтт Дэймонд байгаа гэнэ.
  6. "In the Event of a Moon Disaster". Майк Джонсын "Аполлон-11" сансрын хөлгийн тухай өөр нэг хувилбар.
  7. "Maggie". Кино зохиолыг Джон Скотт бичсэн. Энэ бүтээлд манай дэлхий ахиад л зомбигоор дүүрэх бөгөөд биднийг Мэги нэртэй охин аврах болно.
  8. "The Current War". Майкл Митник бодит үйл явдлыг кино зохиол болгосон.
  9. "The End". Эрон Элай Колайтийн бүтээл. Их Британийн радио дамжуулагч, залуу хос, Шанхайгаас ирсэн нэгэн гэр бүлийнхэнд дэлхий сөнөхөөс өмнө буюу 6 цагийн дотор амьдралаа хэрхэн цэгцлэж байгаа талаар энэ бүтээлд өгүүлдэг аж.
  10. " Beyond the Pale". Зохиолч нь Чад Фиэн. Хэдэн өсвөр насныхан хотын оршуулгын газрын даргаас хэрхэн өшөө авч байгаа талаар гардаг. Хэн нь өшөөгөө авах бол? дарга уу? банди нар уу?
Эдгээр бүтээлийг сонирхолтой гэж кино компаниуд үзсэн ч дүрсжүүлэх хөрөнгийг даанч олж чадсангүй. 2012 онд алинд нь санхүүжилт олдоосой гэж та үзэж байна даа?