2011/12/28

2011 оны шилдэг 10 trailer


Trailer ихэвчлэн 2 минут хүртэл эсвэл 30 секунтын үргэлжлэх хэмжээтэй байдаг. Hollywood-дад trailer-ыг бүтээдэг бүхэл бүтэн баг, байгууллага бий болж хөгжсөн байдаг. Харин манайд бол эсрэгээрээ 30 секунтын trailer байлаа гэхэд 15 секунд нь ивээн тэтгэсэн байгууллагын лого урсаж байх жишээтэй. Болоогүй байнаа Найзуудаа (via Алтай). Гэвч аливаа зүйл хөгждөг жамаар монгол киноны trailer-ууд илүү сайжрах байх гэж найдаж байна. Мөн манай сайтын зүгээс teaser trailer-ыг танилцуулах trailer гэж оруулж байгааг анзаарч байгаа болов уу. Энэ нь ч монголын кино урлагийн хөгжилтэй холбоотой гэж ойлгож болох юм.

2012 он гарахаас өмнө өнгөрөгч онд гарсан кино танилцуулгуудаас шилдэг гэж хэлж болохуйц жагсаалтыг хүргэж байна.

10. The Artist
Азтай л кино юм. Өмнөх Шилдэг 10 poster-д уг киноны зурагт хуудас мөн орсон. Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл классик бүтээлүүд үргэлж үнэлэгддэг нь харагдаж болох юм. The Weinstein Company кино компани энэхүү киноны Trailer-аа дуугүй киноны загвараар бүтээсэн нь онцлог болжээ.
Ашиглсан дуу:
Benny Goodman & His Orchestra - "Sing Sing Sing" (With a Swing)
Alan Parker - "Almost Martyrs"

9. Coriolanus
Кино trailer-ууд өмнөтгөл болгон тухайн киног бүтээсэн кино багийнханы өмнө нь амжилттайгаар борлуулсан киноны нэрсийг гаргадаг уламжлал болоод байгаа. Энэ нь ч тухайн киноны борлуулалтад томоохон нөлөөлөл үзүүлдэг. Харин энэ удаад Gladiator, The Last Samurai кинонуудын кино зохиолыг бичсэн гэсэн утгатай үг харагдсан нь арай өөр.
Ашигласан дуу:
Groove Addicts - "The Beast at Our Door"
T.T.L - "It’s Here"

8. The Muppets
Үндсэн шоуныхаа сурталчилгаатай адил trailer бүтээгдсэн. Гэхдээ кино гэдэг утгаараа илүү шинэлэг зүйлс нэмж харуулсан нь энэ жагсаалтад оруулж чадлаа. Энэ онд бүтээгдсэн хамгийн сайн хөгжимт киногоор мөн The Muppets-ыг нэрлэж болно.
Ашигласан дуу:
Camilla and the Chickens - "Forget You"

7. The Pirates! Band of Misfits
Ирэх хаврын гайхалтай animation-уудын нэг байж магадгүй. Chicken Run, Wallace & Gromit кинонуудыг бүтээгч нарын яг хэв маягаараа бүтээсэн кино. Уг trailer хөгжилтэй, сонирхолтой болж чаджээ.
Ашигласан дуу:
Ramones - "Blitzkrieg Bop"

6. Shame
Sharme киноны trailer +17 ангилалд багтах илүү томчуудын шинж чанарыг харуулсан Trailer болсон байна. Carey Mulligan-ны сэтгэл шимшрүүлэм "New York, New York" дууг үндсэн ая болгон сонгосон нь гунигтай сэтгэгдэл төрүүлэхүйц шийдэл болсон байна.
Ашигласан дуу:
Carey Mulligan - "New York, New York"


5. Paranorman
2009оны Coraline-ыг бүтээгчдийн бас нэгэн stop-motion animation. Уг Trailer-аас Coraline-тэй нэгэн адил аймшгийн мөн сэтгэл татам шинжийг олж харах болно.
Ашигласан дуу:
Donovan - Season of the Witch

4. 21 Jump Street (Red-Band Trailer)
1987 оны TV цуврал бүтээлийг ирэх жил бүрэн хэмжээний кино болгон гаргах гэж байна. Жүжигчин Channing Tatum-ын хувьд инээдмийн төрөл шинэлэг шахуу. Гэхдээ тэр сайн байлаа.
Ашигласан дуу:
Beastie Boys - "Make Some Noise"
MSTRKRFT feat. N.O.R.E, ISIS - "Bounce"

3. Prometheus
1979 оны шинжлэх ухааны зөгнөлт Alian киноны өмнөх түүх болон гарч буй уг кино тухайн үеийн шинж чанарыг харуулахуйц өнгө дүрслэл, detail-уудыг агуулсан нь сонирхолтой болжээ. Ирэх зун гайхалтай бүтээл биднийг угтана гэдэгт найдаж байна.
Ашигласан дуу:
Audiomachine - "Judge and Jury"

2. The Hobbit: An Unexpected Journey
Peter Jackson-ын найруулж буй гайхалтай түүхийг бид саяхан энэхүү Trailer-аас нь ямаршуу болох шинжтэй байгааг нь харсан. LOTR-ын олон сая фенүүд нэгэн дуугаар сайн үнэлгээ өгөөд байгаа уг кино ирэх жил бидэндтэй уулзана. Trailerын хувьд киногоо бүрэн илэрхийлэхүйц дууг ашигласан байна.

1. The Girl with the Dragon Tattoo
Trailer-аасаа илүү уг киноны зохиолыг суурьласан гурамсан роман уг киног амжилтанд хүргээд байгаа.Trailer-ын хувьд үйлд явдлын өрнөлийн хурдыг таны нүд гүйцэхгүй. Доль бүрт өөр кадрыг харуулсан шийдэл нь өвөрмөц болгож өгчээ
Ашигласан дуу:
Karen O., Trent Reznor, & Atticus Ross - "Immigrant Song"