2011/12/27

2011 оны шилдэг 10 poster

Кино борлуулалтанд хүчтэй нөлөөлдөг түлхэц бол яах аргагүй зурагт самбар буюу poster. Тухайн киног хүнд үзэхүйц сэтгэгдэл төрүүлж дээр нь шинэлэг, өвөрмөц санааг тусгаж чадвал poster гайхалтай болсон гэж хэлж болно. Өнгөрч буй 2011 оны хувьд poster аль болох бага дүрслэлтэй байхыг зорьж студиуд тийм ч тансагласан poster гаргасангүй. Студиуд ихэвчлэн кино баатраа гол хэсэгт нь томоор байрлуулаад цэнхэр, улаан шар өнгийг түлхүү ашигласан байна. Харин ирэх жилийн кино постерууд илүү dark талдаа болж байгаа шинж ажиглагдаад байгаа.

Ингээд 2011 оны шилдэг байхуйц зурагт самбаруудыг сонирхоцгооё. Доорх жагсаалтанд таны шилдэг гэсэн poster ороогүй байхыг үгүйсгэхгүй :)

10. Haywire
Энэ Poster дээр хэдийгээр буу барьсан ганц эмэгтэй байгаа мэт дүрслэгдсэн ч тухайн эмэгтэйгийн хэд хэдэн шинж чанарыг харуулж чадсанаараа онцлог болсон.

9. The Devil’s Double
 Ойрд гарахаа байсан нэлээд чимхлүүр ажилтай poster болж чадсан. Dominic Cooper-ын сандал нь гэхэд detail сайтай болсон. "Нүд сохлом" өнгө болон буу барьсан байдал нь киноны утгыг шууд илэрхийлээд зогсохгүй зураг авалтын тавильт нь классик байдлыг илтгэж чадсан. Lionsgate -ын сайн poster-уудын тоонд орох нь дамжиггүй.


8. Conan the Barbarian
 Энэ poster тухайн үедээ гол дүрд хэн тоглох нь нууцлагдмал байхад гарсан. Тиймээс гол баатар маань доош харсан байдалтайгаар энд харагдаж байна. Өнгөний хувьд алслалд байгаа гал улалзсан тэнгэр баатарлаг эрч хүч харанхуйг илтгэх мэт. Гавлын ясан уулын оройд Conan the Barbabrian зогсож байна.

7. The Artist
 Жинхэнэ алтан үеийг илтгэсэн poster. Ихэнх хүнд эртний сайхан үеийг санагдуулам болсон. Жүжигчдийн нүүрэнд туссан гэрлийн тавилт чанартай болж чадсанаараа жагсаалтад бичигдэж байна.

6. Ghost Rider: Spirit of Vengeance
 Том гавал яс хашгарахдаа сум үсрүүлнэ. Санаа нь түний хэлэх үг сум мэт гэсэн хипхоп хэмнэлийг өгүүлэх. Дүрслэл арт талаасаа цусан өнгийг харуулж чадсанаараа өвөрмөц болсон гэж хэлж болох юм.

5. Rise of the Planet of the Apes
Хүн төрөлхтөн хаанаас үүссэн хаана дуусаж болох тухай өгүүлнэ. Poster бүрэн утгаа илэрхийлж чаджээ.

4. 13 Assassins
 Японы кино орж ирсэн байна. Ази дүрслэлийг барууны хүмүүст зориулан гаргаж өгсөн нь тэдний хувьд өвөрмөц сэтгэгдэл төрүүлж байгаа. Харин бидний хувьд тийм биш.

3. Hobo with a Shotgun
Хуучин сэтгүүлийн хуудас хаанаас авчраад тавчихав. Видео киноны оргил үеийг илтгэсэн солиотой, галзуу гэмээр постер.

2. Young Adult
 Номны хавтас хэлбэрээр дүрсэлсэн. Залуу тэгээд өсөж яваа утгыг илэрхийлэхээр ногоон бас ягаан өнгийг сонгосон.






1. Shame
 Шинэ цагийн загвар дүрслэлд энгийн байх зарчимыг түлхүү барих болсон. Энэ постерт ч тэр шинж чанарыг агуулж чадсан орны багахан хэсгийг харуулсанаараа эзэнгүй хоосон сэтгэгдлийг танд төрүүлж байгаа бөгөөд бас нууцлаг ч юм шиг утыг харуулсанаараа онцлог болжээ.