2011/12/15

Шинэ жилийн чимэглэл: Star Wars цасан ширхэг

Шинэ он гарахад 16 хоног үлдсэн байна. Үүнийг угтан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс гэр орон орчин тойрноо чимэглэж баярын уур амьсгалыг оруулдаг шүү дээ. Бидний хувьд хамгийн хялбар хийдэг шинэ жилийн чимэглэл цагаан цаасаар хайчилж хийсэн цасан ширхэгүүд байдаг. Хялбар энгийн хэрнээ гайхалтай чимэглэлүүдийн тоонд орох нь дамжиггүй. Тэгвэл Star Wars-ын фенүүд ер нь кино сонирхогчдийн хувьд цасан ширхэгээ арай өөрөөр хийх боломж байна.


Star Wars-ын гол баатруудын дүрээр хийсэн цасан ширхэг байвал ямар вэ? Доорх загваруудын гарчиг дээр татаж загвар файлыг нь татаж аваарай.
Алдарт Yoda
Admiral Ackbar
Scout Trooper


Ahsoka Tano
C-3PO

Boba Fett
Clone Trooper

Strom Trooper
Darth Vader

Эдгээр цасан ширхэгээс санаа аваад та өөрийн киноны хайртай баатраа цасан ширхэг болгож бас болох юм. Хэрэв шинэ санаа гаргаж хийсэн цасан ширхэгтэй болсон бол зургаа бидэнд илгээгээрэй.