Ирэх зун хүмүүсийн хамгийн ихээр үзэхийн хүсэж байгаа киноны нэгээр тодроод байгаа "Transformers: Dark of the Moon" киноны шинэ тв танилцуулга энэ долоо хоногийн эхээр онлайн цацагдсныг хүргэж байна. Тус танилцуулга дээр автоботуудын тухай гарах бөгөөд ирэх трэйлерүүд дээр ч мөн манай талын баатруудын дүр төрх илүү гарах байх. Учир нь шинээр гарах ангийн decepticon-уудын толгойлогч болон алдарт Megatron-ы төрхийг кино бүтээгчид маш ихээр нууцалж байгаа юм.Энэ удаагийн анги дээр кино багийнхан урьдын адил дийлэнхи машинаа Chevrolet компанийн машинаар сонгожээ. Үүнээс гадна кинонд NASCAR-н бэлэг тэмдэг болсон уралдааны машинууд, Ferrari компанийн машинууд оролцож ч байгаа билээ.
Кино ирэх 7 сарын 1-нд нээлтээ хийх бөгөөд сүүлийн анги гэдэг утгаараа өргөн цар хүрээг хамарсан сүрт тулаан бүхий анги удахгүй та бидний мэлмийг мялаах нь. Ингээд тусгай эффектийн хөгжлийг илтгэгч киноны танилцуулгаас сонирхцгооё.





yee ter 2 deeree naiz ohinii durt togolj bsan ni toglooguu muu :D :) :p ter orond ni togloh gej bga nii YEE :( :( :( :( :( :(
ReplyDeleteMegan Fox togloh oo bolison shdee! Ene angi ni goy boloh bhaa!
ReplyDeleteyee sda megan foxiin orond ymar muuhai tsarai muutai huuhen togloo ve ter uruuliinee darvaichaad
ReplyDelete