
"Аvatar"-н түүх анимэшнээс кино руу. Энэ бол нөгөө 3м өндөр аварга цэнхэр навичууд биш харин жижигхэн биетэй хуврагын тухай өгүүлдэг шинээр гарах гэж байгаа кино. Хүн бүр л энэ 2 киног хольж хутгаад байдын. Ямар сайндаа л манай нэг томоохон мэдээллийн сайт дээр Cameron-ы "Avatar" киноны тухай мэдээлэл оруулаад хажууд
"Avatar:Last Airbender"-н зургийг тавьсан байхав.Ингээд хүмүүсийг төөрөгдлөөс гаргах үүднээс энэхүү мэдээлэлийг оруулж байна. "Avatar:Last Airbender" бол Азид "Naruto" бүгдийг байлдан дагуулдаг шиг америкт яг л тийм рейтенгтэй хүүхэлдэйн кино. Харин онцлог нь энэ хүүхэлдэйн кино 2008 онд хамгийн сүүлчийн буюу 3 бүлэг нь үзэгчдэд хүрээд дуусчихсан. Ид гарч байх үедээ 5,6 сая америкчуудыг байлдан дагуулж чадсан
"Annie Awards", "Genesis Awards"," Emmy Awards" гэх мэт зөндөө шагнал гардуулах ёслолоос шагнал авчихсан. Ер нь л сайн бүтээл. Харин энэ кинон дээрх avatar гэдэг үг бол буддын шашны төгс төгөлдөр бүгдийг эзэмшсэн гэдэг утгатай үг. Хүүхэлдэйн киноны ерөнхий зохиомжийг япон болон хятадын урлагаас авсан. Харин энэхүү хүүхэлдэйн киног
"Paramount"-нхан кино болгож байгаа бөгөөд найруулагчаар нь
M. Night Shyamalan ажиллаж байгаа. Кинонд олны танил жүжигчид төдийлөн байхгүй бөгөөд харин "Ядуусын хороололын саятан" киноны жүжигчин
Dev Patel Zuko-н дүрд тоглож байгаа ажээ. Кино энэ оны 7 сарын 2нд нээлтээ хийнэ. Товчоор бол нэг ийм бүтээлдээ.
Zuko vs Aang
Холбоотой мэдээлэл
ENE CHIN AVATARAAS UMNU BSAN GOY HUUHELDEIN KINO