Ертөнцийн ЖААЛУУД

Манайхыг дэмжиж доорх сурталчилгаан дээр өдөрт 1 удаа дарна уу!
BabiesФранцын найруулагч Томас Балмесийн бүтээсэн баримтат кинонууд өгүүлэмж болон тусгах өнцгөөрөө бусдаас ялгардаг гэж дэлхийн мэргэжилтнүүд дүгнэдэг. Ирэх оны хавар хэд хэдэн оронд нээлтээ зэрэг хийхээр төлөвлөж байгаа түүний бүтээсэн “Babies” баримтат киноны сурталчилгаа цацагдсан цагаасаа эхлэн олны анхаарлыг татаад байна.

Дэлхийн багачуудыг төлөөлүүлэн Монгол, Намиби, Америк, Япон гэсэн өөр өөр ёс заншилтай орны бяцхан иргэдийн өсөж, торниж буй орчны ялгаа, амьдралын хэв маягийг харуулсан уг бүтээлийн
санааг Францын жүжигчин, продюсер Ален Шаба гаргажээ. Эхийн хэвлийгээс хорвоод мэндэлж байгаа дөрвөн жаал хэрхэн торниж, хөлд орж, анхны алхмаа хийж байгааг харуулдаг энэхүү баримтат
кинонд хүн, байгалийн хүйн холбоог гаргахыг зорьжээ.

Киноны эхэнд Намибийн өмнөд хэсгийн Опува нутгийн бяцхан хүү Понижаогийн амьдрал гарна. Ганц
насны зөрүүтэй ахтайгаа тэрбээр онгон байгалийн шороонд хөлбөрч, тогтонги уснаас дураараа ууж, эрх чөлөөг мэдрэн өснө. Ахыгаа шоглох гээд өөрөө зодуулна...

Дараагийн хэсэгт Монголын Төв аймгийн Баянчандмань сумын бяцхан иргэн Баяржаргалын хүн болохоор тэмүүлж байгаа түүхийг өгүүлнэ. Тэнтэр тунтар алхах хүү нүд алдам талд ямаатай “ноцолдож”, өвс ногоо үнэрлэн хорвоотой танилцана. Баяржаргал, Опува хоёр яг л том хүн шиг дураараа...

Мари охин Японы Токио дахь байшиндаа ээжийнхээ асрамжид, танхи өсөж байна. Тэнгэр баганадсан өндөр барилга, цахилгаан шат, гэр бүлийн халамжид тэрбээр юугаар ч дутахгүй сайхан байгаа...

Америкийн Сан-Франциско хотын Хетти хүүгийн амьдрал Мари охиныхоос ялгаагүй. Эцэг эх нь түүнийг сайн хүн болгохоор нүд салгахгүй халамжилна...
Киноны танилцуулгыг ЭНДЭЭС үзээрэй.

Ж.Эрдэнэ (Өнөөдөр)


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.