“Хүн гүрэн”-ий зохиолын төлөвлөгөө нь надад маш их таалагдсан

Манайхыг дэмжиж доорх сурталчилгаан дээр өдөрт 1 удаа дарна уу!
Рустам Ибрагимбеков энэ хүний нэрийг кино урлагийнхан андахгүй сайн мэднэ. Түүнийг Европын кино урлагийг хвгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж дэлхийн кино урлагийнхан хүнлэтгэлэг юм билээ. Арга ч үгүй биз. Түүний бүтээлүүд нь олон мянган кино сонирхогчдын анхаарлыг татаал зогсохгүй кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналууд болох “Оскар”, Венеи, Канын кино урлагийн их наадмуудын шилдэгээр тодорч байсан юм. Тэрбээр “Хүн гүрэн” хзмээх Монголын эртний овог аймгийн удирдагч болох Модун Шаньюүгийн талаар кино хийхээр манай оронд зочлон ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Юуны өмнө түүний талаар товчхон танилиуулья. Рустам Ибрагимбеков нь 1962 онд нефтийн химийн инстутийг төгссөн ч таван жилийн дараа Кино урлагийн дээд курсийг төгсч анхны киногоо 1969 онд дэлгэцнээ гарсан байна. Түүнээс нэг жилийн дараа вуюу 1970 онд Оросын Холбооны улсын алдарт кино найруулагч Никита Михалковтой хамтран бүтээсэн “Дайны төгсгөлийн тайван өдөр” хэмээх кино нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байжээ. Тэрбээр Оросын кино урлагийнхантай нягт хамтран ажилладаг агаад 1994 онд Никита Михалковтой хамтран бүтээсэн “Наранд цохиулагсад” кино нь Канын кино наадмын тэргүүн дэд байр, “Оскар”ын шилдэг гадаад киногоор шалгарч тухайн ондоо хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хамгийн их бичигдсэн гэсэн бас нэгэн нэр хүндтэй шагналын эзнээр тодорч байсан аж. Орос улс түүний энэхүү амжилтыг үнэлж төрийн шагналаараа шагнасан ба “Наранд цохиулагсад” кинонд нь ч бас төрийн шагналаа хүртээсэн байна.

Түүний хамгийн алдартай зохиолууд болох “Парисыг үзээд үх”, “Нүүдэлчид” зохиолууд нь дэлхийн 16 оронд кино бүтээл болсон бөгөөд театрын бүтээлүүд нь ч бас дэлхийн томоохон театруудад тавигдаж байсан аж. Тухайлбал “Ногоон хаалгын наана зогсох эмэгтэй”, “Элсэн дээрх байшин” зэрэг 15 бүтээл нь Вашингтон, Парис, Лас- Вегасын томоохон театруудад тавигдаж үзэгчдийн хүртээл болж байсан байна. Рустам Ибрагиллбековийг “Нүүдэлчин” гэдгээрээ брэнд болсон кино зохиолч гэдэг. Учир нь түүний нүүдэлчний амьдралын талаар бичсэн зохиолууд нь амьдралын хэв маяг, ахуй байдлыг гайхалтай харуулж чаддагт оршдог аж. Тэрбээр хамгийн сүүлд С.Болровын “Монгол” киноны зохиолыг бичжээ. Ингээд түүний яриаг уншигчдадаа
сонирхуулья.

-Юуны түрүүнд “Хүн гүрэн” киноны зохиолыг яагаад бичих болсон талаар сонирхмоор байна?
-Миний хувьд энэ сэдэв нь их том. Бас том төсөл. Яагаад энэ зохиолыг бичих болсон юм бэ гэвэл танай нутгийн хүү Г.Бадамрагчаа энэ кино зохиолын төлөвлөгөөг бичээд надад танилцуулсан юм. Надад үнэхээр их таалагдсан. Дэлхийн хэмжээнд Холливудын хэмжээнд хийх кино зохиолын төлөвлөгөөг маш сайн гаргаж чадсан байсан. Тийм болохоор зөвхөн түүхэн талаасаа биш, кино зохиолыг бичсэн ур чадварыг нь үнэлж энэ киноны зохиолыг бичихээр болсон.

-Таны өмнө нь бичиж байсан кино зохиолуудаас “Хүн гүрэн” киноны зохиол юугаараа ялгагдах вэ?
-Миний өмнө нь бичиж байсан түүхэн сэдэвтэй кино зохиолууд ихэвчлэн уран сайхны арга хэлбэр түлхүүтэй байсан. Харин энэ кино маш тодорхой, үнэн зөв түүхэн дээр үндэслэн бичигдэх гэж байгаагаараа онцлог болж байна. Энэ зохиолын баатар, киноны гол дүр болох Модун хаан бол дэлхийд нэрээ дуурсгасан, тулгар төрийг анх үүсгэн байгуулалцсан алдартай баатар. Бас маш сайн стратегич хүн. Энэ утгаараа өмнө нь бичиж байсан зохиолуудаас агуулгаараа их өргөн хүрээг хамарна.

-”Хүн гүрэн” киноны гол дүрийн жүжигчдийн хувьд та ямар байр суурьтай байна вэ? -Бичигдэх дүрүүдээсээ их шалтгаална л даа. Гэхдээ миний хүсэл бол аль болох монголчуудаас тоглуулаасай гэж хүсч байна. Ингэвэл кино маань илүү амьд болно шүү дээ.

-Таныг С.Бодровын “Монгол” киноны зохиолыг бичсэнийг кино сонирхогчид андахгүй сайн мэднэ. Гэхдээ энэ кино манайхны сэтгэлд төдийлэн сайн хүрч чадаагүй?
-Үүн дээр нэг эндүүрэл гарсан. Би уг нь “Нүүдэлчид” гэсэн кино зохиол бичсэн юм. Гэтэл найруулагч маань нэрийг нь, утга агуулга, ахуй байдлыг нь өөрчилчихсөн байна билээ. Энэ нь миний сэтгэлд хүрээгүй. Тийм болохоор С.Бодровын “Монгол” киног шууд бичсэн зохиол гэж хэлэх дургүй.

-Дэлхийн кино урлагийнхан таныг “Нүүдэлчин” гэдгээрээ брэнд болсон зохиолч гэж хүндэлдэг. Яагаад энэ төрлөөр уран бүтээл туурвих болсон бэ?
-Тэр цагхугацаанд дэлхийн ард түмэн тэр чигээрээ нүүдэлчид байсан. Энэ нүүдэл явагдснаараа хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулдаг байсан гэхэд болно. Нүүдэлчдийн талаарх бичлэгийн нууц нь энд оршиж байгаа юм. Энэ сонирхол маань амьдралын хэв маягт минь ч шингэсэн байдаг. Би ч гэсэн өнөөдөр нүүдэллэж явна. Хэдийгээр миний гэр Бакуд байдаг ч өнөөдөр харахад Монголд, маргааш Австарлид, цаашаа Америк, Гөрман гээд улс орон болгонд нүүдлэх маягаар амьдардаг. Ер нь өнөөдөр л даяаршил, глобалчлад,/&эд ярйад байгаа болохоос биш тэр үед яг тодорхой газар нутаг гэж байгаагүй. Хаа сайгүй нүүдэллэн амьдардаг байсан шүү дээ. Даяаршлын гол утга агуулга нь нэгэн дэлхий гэсэн үгэнд оршдог. Тийм болохоор энэ дэлхий тэр чигээрээ миний гэр. Би түрүүн хэлсэн дээ. Бид нүүдэллэн амьдарч байж хөгждөг гэж. Хэрвээ тэр үед бид тэндээ байсан бол, өнөөдрийн энэ хөгжилд хэн ч хүрч чадахгүй. Одоогийн оршин байгаа Турк, Азарбейджан, Монгол, Орос улсууд байх уу. Энэ бол боломжгүй асуудал. -Өмнө нь та монголчуудтай холбоотой хоёр ч бүтээл гаргасан.

-Тэгвэл энэ удаагийн кинондоо ямар ахуй амьдрал, орчин нөхцөлийг гаргах вэ? Гадныхан монголчуудын талаар кино хийхдээ үүнийг орхигдуулах тал байдаг?
-Би “Уураг”, “Нүүдэлчид” гээд монголчуудын амьдрал ахуйтай төстэй, холбоотой хоёр бүтээл хийсэн. Одоогийн хийх гэж байгаа “Хүн гүрэн” кино маань миний гурав дахь бүтээл. Яг тэр энэ гэж хэлэх нь одоогоор хүндрэлтэй байна. Гэхдээ тухайн цаг үед ямар амьдралын онцлог байсан бэ гэхээр бүх юм гэнэт болдог байсан. Энэ гэнэтийн болж байгаа бүх зүйлээ бурхандаа даатгадаг . байсан.,., Иймд тэдгээр хүмүүсийн аж амьдралыг нь бурхантай холбож бичнэ гэж бодож байгаа.

-Анх уран зохиолын ямар төрлөөр уран бүтээлийнхээ гарааг эхэлж байв. Одоогоор кино зохиолын хэдэн бүтээлтэй вэ?
-Анх өгүүллэг бичдэг байсан. Тэгээд бага багаар ахисаар байгаад кино зохиол бичдэг болсон. Бараг 50 гаруй кино зохиол болсон байх. Харин уран зохиолын бүтээл гэвэл нэлээн их бий. Би бас театрын уран бүтээл сонирхдог. Би өөрийн театртай л даа.

-Түүгээрээ өөрийнхөө бүтээлийг үзэгчдэдээ хүргэдэг. -Та Монголд нэлээд хонолоо. Энэ хугацаанд монгол кино үзсэнүү?
-Үзсэн. “Хүн гүрэн” киноны маань ерөнхий найруулагч П.Бадамрагчаагийн найруулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөө зүтгэе”, “Үнсэлт” гэсэн хоёр киног нь үзсэн.

-Дэлхийн хэмжээний кинонуудтай харьцуулахад ур чадварын хувьд ямар санагдсан вэ?
-Монголын уран бүтээлчдийн хувьд ур чадвараараа хаана ч гологдохгүй юм билээ. Кинонуудаа маш сайн хийсэн байсан. Ганцхан техник хүчин чадлын тая дээр үнэхээр, үнэхээр анхаармаар юм байна шүү.

-Магадгүй энэ асуулт жаахан хожимдсон байж болох юм. Монголд ирэхэд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ. Азарбейджан хүмүүстэй адилхан тал байна уу?
-Ямар ч байсан их сайхан охидтой юм гэжхэлмээр байна. Бас их найрсаг халуун, дулаан уур амьсгалтай, зочломтгой ард түмэн байна. Монголын эрчүүд нь манай эрчүүдтэй адил архи хөнтөрч уух юм/ инээв/. Үүгээрээ төстэй санагдлаа. Би ч гэсэн архи хөнтөрч уух дуртай.

Б.Өрнөх (Улаанбаатар таймс)


Холбоотой мэдээлэл
Pearle Deppsu said... December 2, 2009 12:55 PM

Наранд цохиулагсад кино бол үнэхээр агуу бүтээл болсон

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.