Doko - Амьдрал надад бүхнийг өгсөн (Амьдралын амт OST)

Манайхыг дэмжиж доорх сурталчилгаан дээр өдөрт 1 удаа дарна уу!
Амьдралын амт"Амьдралын амт" киноны зохиолыг А.Миеэгомбо, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг ажиллажээ. Киноны дуу Амьдрал надад бүхнийг өгсөн дууг хүргэж байна.

Татах: 4.7mb | mp3 | Doko - Амьдрал надад бүхнийг өгсөн
Clip



Doko
Амьдрал надад бүхнийг өгсөн

Хана тойрохгүй аз жаргалтай
Харгуй замын хаана нэгтээ намайг чи хүлээж байна уу
Хаана нуугдана вэ хайр дурлал чи
Хүрэх цаг хугацааны хүрдэд намайг л хайсаар явна уу чи

Хайгаад хэрэггүй ээ аз жаргалыг
Нэг л мэдэхэд чи өөрөө түүнийг олсон байх болно
Хүсээд олохгүй ээ хайр дурлалыг
Нэг л өдөр чи түүнийгээ гараас нь хөтлөх болно

Амьдрал надад бүхнийг өгсөн
Аз жаргалыг бас надад өгсөн
Алтан наран, эгшиг аялгуу, дууг минь өгсөн
Амьдрал надад сайхныг өгсөн
Андын итгэлийг ч бас өгсөн
Алаг цэцэгс, бүсгүйн хайр, гуниг баяр бүгдийг өгсөн

Ганц амьдрахдаа хүссэн бүхнээ гүйцээн
Хэнийхээр ч биш зөвхөн өөрийнхөөрөө
Энэ амьдралдаа хэнийг ч гомдоолгүйгээр
Амьдармаар байна дураараа

Амьдрал надад бүхнийг өгсөн
Аз жаргалыг бас надад өгсөн
Алтан наран, эгшиг аялгуу, дууг минь өгсөн
Амьдрал надад сайхныг өгсөн
Андын итгэлийг ч бас өгсөн
Алаг цэцэгс, бүсгүйн хайр, гуниг баяр бүгдийг өгсөн

Амьдрал надад хайрыг өгсөн
Аз жаргалыг бас надад өгсөн
Алтан наран, эгшиг аялгуу, дууг минь өгсөн
Амьдрал надад сайхныг өгсөн



Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.